COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Умард Солонгосын хэвлэлүүд удирдагч Ким Жон Уны талаар мэдээлэв

админ
2020 оны 4 сарын 26

Arslan.mn

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлсэн ажилчдад талархал илэрхийлсэн тухай тус улсын төв сонин "Нодон Синмун" өнөө өглөө мэдээлэв.

"Эрхэм дээд удирдагч Ким Жон Ун, Самжёоен хотыг байгуулахад чин сэтгэлээсээ хувь нэмэр оруулсан ажилчдад талархал илэрхийллээ" хэмээн сонины өгүүлэлд онцолжээ. Гэхдээ энэ үйл явдал хаана болсон тухай тодорхой мэдээлэл дурдаагүй байна. 

Үүний зэрэгцээ, Солонгосын мэдээний төв агентлаг ням гарагийн өглөө Ким Жон Ун ОХУ-ын Коммунист намын дарга Геннадий Зюгановоос 2019 оны 4-р сарын 25-ны өдөр Владивостокт болсон Орос, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын ойг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан мэдээг хүлээн авсан тухай уламжилжээ. Энэхүү захидал БНАСАУ-ын хөгжил цэцэглэлт, Ким Жон Унд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөсөн утгатай байв.

Умард Солонгосын удирдагч дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн Намын Төв Хороонд дотоод бодлогын асуудлаар хурал хийснээс хойш олон нийтийн өмнө ил гараагүй байгаа. Тэрчлэн дөрөвдүгээр сарын 12-нд болсон Дээд Үндэсний Ассемблейн ээлжит чуулган,  дөрөвдүгээр сарын 15-нд болсон өвөг эцэг Ким Ир Сений 108 жилийн ой ёслолд оролцоогүй нь залуу удирдагчийн биеийн байдал таагүй байгаа гэх яриа гарахад хүргэсэн юм. Олон улсын хэвлэлээр Ким Жон Уныг зүрхний хагалгааны улмаас эрүүл мэнд нь ноцтой аюулд орсон, бүр нас барсан гэх мэдээлэл гарч байгаа ч тус улсын албан тушаалтнууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбар хийгээгүй байна. 

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
9
wow an post
6
yay an post
10
sad an post
9
ouch an post
16
confuse an post
15
angry an post
16
616511
114 эможи
keyboard_arrow_up