COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ хөл хориог ирэх сарын 5-ныг хүртэл СУНГАЛАА

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

БНСУ-ын Засгийн газар иргэдээ хоорондоо “зай барьж” харилцах хорио цээрийн онцгой дэглэмийн хугацааг тавдугаар сарын 5-ныг хүртэл дахин хоёр долоо хоногийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэжээ. 

Өмнөд Солонгост халдварын тохиолдол буурч байгаа боловч гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, дотоодод  голомтлон халдвар авах эрсдэл өндөр байгааг Солонгосын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Иймд тус улсад ажиллаж амьдарч буй монголчуудад хандан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг өгч байгаа юм. 

1. Нийт иргэд амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг чанд сахих.

2. Мөн өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гадуур аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, аялалыг хойшлуулах ба цуцлах, зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хоёр метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөхийг зөвлөж байна.

3. БНСУ-ын Засгийн газар хэсэг бүлгээрээ голомтлон халдварлах эрсдэл өндөр шашны байгууллага, спорт заал, цэнгээний газруудын үйл ажиллагаанд тавьсан хорио цээрийн хязгаарлалтыг хэсэгчлэн нээхээр шийдвэрлэсэн. Гэхдээ зайлшгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд хорио цээрийн дүрэм, журмыг хатуу мөрдөх, хэрвээ шаардлага хангаагүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хориглох, захиргааны арга хэмжээг биелүүлээгүй бол тухайн байгууламжийг хаах, нөхөн төлбөр нэхэмжлэх зэрэг хуулийн арга хэмжээ авна.

4. Танд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу.

5. Монгол улсын онцгой комиссын гуравдугаар сарын 17-ны шийдвэрээр иргэд болон консулын үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд коронавирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс консулын үйлчилгээг иргэдэд зөвхөн шуудан болон цахимаар үзүүлж байна. Ингэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай үйлчилгээг Солонгост хорио цээрийн онцгой дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй тул түр азнахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616388
1 эможи
keyboard_arrow_up