COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нур-Султан хотод 13 хоногийн дотор халдвартын эмнэлэг барьж дуусгалаа

2020 оны 4 сарын 22

Arslan.mn

Казахстаны засаг захиргаа шинэ коронавирус дэгдсэнтэй холбогдуулан Нур-Султан хотод 13 хоногийн дотор халдвартын эмнэлэг барьж дуусгасан гэдгээ  Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Онц байдлын дэглэмийг хангах улсын хорооны шуурхай штабаас өнөөдөр мэдээлсэн байна.

Орчин үеийн шаардлагад нийцсэн, 200 ортой ийм эмнэлгийг мөн Алма-Ата, Шыкмент хотод барихаар төлөвлөж байна. Энэ эмнэлэг шинэ коронавирусний цар тахлын нөхцөлд олон хүний амь насыг аврахаас гадна цар тахал дууссаны дараа ч энгийн эмнэлэг болгон ашиглаж болно гэжээ.

Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар Казахстанд COVID-19 вирусийн 1967 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барьжээ. 

Эх сурвалж: xinhuanet
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616344
9 эможи
keyboard_arrow_up