COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 1,511,333 давж, 88,403 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

2020.04.09-ний өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 1,511,333
Нас барсан хүний тоо: 88,403
Эдгэсэн хүний тоо: 329,684

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 1,511,333 , нас барсан хүний тоо 88,403  хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 329,684 гэж мэдээлжээ.

Сүүлийн байдлаар дэлхий даяар Covid-19 өвчний халдвар авсан хүний тоо 1.5 саяыг давлаа.

Уг өвчнөөр нас барсан хүний тоо 80,000 хүрээд байна. Вирус анх тархаж эхэлсэн цэг Хятадын Ухань хот өчигдөр хөл хорионы дэглэмээ цуцалсан бол АНУ, Европт нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Европ тивд Испани, Итали, Франц улсууд коронавирусийн тахалд хамгийн хүнд нэрвэгдээд байгаа бол өчигдөр Их Британид 938 хүн нас барж, нэг өдөрт бүртгэгдсэн эндэгдлийн тоо нь хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

АНУ-д нийт халдварын тохиолдлын тоо өчигдөр 400,000-ын босгыг давсан нь дэлхийн бусад улс орнуудыг хол хаясан үзүүлэлт боллоо.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.    

Эх сурвалж:  worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615829
1 эможи
keyboard_arrow_up