COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо  1,425,000 давж, 81,978 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

2020.04.07-ний өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 1,425,932
Нас барсан хүний тоо:81,978
Эдгэсэн хүний тоо: 301,828

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 1,425,932 , нас барсан хүний тоо 81,978  хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 301,828 гэж мэдээлжээ.

ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 1154-өөр нэмэгдэж, 7497 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

ОХУ-ын 81 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгджээ.

Харин Японд нийт халдварын тохиолдол 4,000 хүрч, нас барсан өвчтөний тоо 93 хүрчээ.

Түүнчлэн мягмар гарагт АНУ-ын Нью Йорк муж дангаараа Covid-19 халдварын тохиолдлын тоогоор Итали улсыг гүйцэж түрүүлжээ .Өчигдрийн байдлаар Нью Йорк хотод шинэ коронавирусийн халдвараар нас барсан өвчтөний тоо 3,202 хүрсэн байна.

Өчигдөр Их Британид 786 хүн амиа алдсан нь хамгийн олон эндэгдэл бүртгэгдсэн өдөр болсон байна. Энэ улсад илэрсэн нийт халдварын тоо 55,940 хүрчээ.

Франц улсын эндэгдлийн тоо 10,000-ын босгыг давсан нь тус улсыг ийм муу үзүүлэлттэй дэлхийн дөрөв дэх улс болгосон байна. 

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.    

Эх сурвалж:  worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
615774
3 эможи
keyboard_arrow_up