COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Москва хотын бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ ТУСГААРЛАГДАНА

админ
2020 оны 3 сарын 30

Arslan.mn

ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.

Иргэд зөвхөн шаардлагатай тохиолдолд эмийн сан, эмнэлэг орох, гэртээ ойр хүнсний дэлгүүрт очих, хог хаях, ажилдаа ирж, очих зорилгоор л гэрээсээ гарах эрхтэй болж байна.

Зөвхөн Москва хотын захиргаанаас тусгай зөвшөөрөл авсан этгээд өөр зорилгоор хот дотор зорчиж болох юм байна.

Гэрээс гарахдаа иргэд бусад хүмүүсээс хамгийн багадаа 1.5 метр зайтай биеэ авч явах ёстой болж байна.

Өчигдрийн байдлаар ОХУ-д шинэ коронавирусийн халдварын 1,534 тохиолдол бүртгэгдэж, найман өвчтөн нас баржээ. Халдвар авсан хүмүүсээс 64 нь бүрэн эдгэрсэн байна. 

Эх сурвалж: ТАСС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
615406
4 эможи
keyboard_arrow_up