COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Испани улсад нэг өдрийн дотор 838 хүн өвчнөөр нас барлаа

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

Испани улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 838 өвчтөн нас барж,  нэг өдрийн дотор хамгийн олон хүнээ алдсан байна.

Тус улсын эндэгдлийн нийт тоо 6,528 хүрсэн бол халдварын тохиолдлын тоо 78,797 хүрсэн байна.

Испани улс эндэгдлийн тоогоороо дэлхийд зөвхөн Италийн дараа бичигдэж, бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Итали, Хятадын дараа орох муу үзүүлэлттэй байгаа юм.

Covid-19 өвчнөөр нас барагсдын шарилыг тээвэрлэхэд тус улсын зэвсэгт хүчнийг дайчлах болсноо Испани эрх баригчид мэдэгджээ.

Испани улсад хэрэгжиж байгаа хөл хорионы дэглэмийг хоёр долоо хоногоор буюу дөрөвдүгээр сарын 11 хүртэл сунгах шийдвэрийг парламент нь өчигдөр гаргасан байна. 

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
615400
6 эможи
keyboard_arrow_up