COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн хөл хорионд орууллаа

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ.

“Шөнө дундаас эхлэн улс орон даяар хөл хорио тогтооно. Энэтхэг улсыг, иргэн бүрийг, та бүхний гэр бүлийг аврахын тулд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж Н.Моди мэдэгдсэн байна.

Ирэх 21 хоногийн хугацаанд гэрээсээ гарч болохгүй бөгөөд хэрэв та уг дүрмийг зөрчвөл вирусийг гэртээ авчрах болно гэж Ерөнхий сайд сүүлийн долоо хоногийн хугацаанд ард түмэндээ хандаж хоёр дахь удаагаа үг хэлсэн байна.

Энэтхэгт коронавирусний халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615224
1 эможи
keyboard_arrow_up