COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 421,000 ​​​​давж, 18,810 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

2020.03.24-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 421,367
Нас барсан хүний тоо: 18,810
Эдгэсэн хүний тоо: 108,388

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 421,367 , нас барсан хүний тоо 18,810 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 108,388  гэж мэдээлжээ.

Энэтхэгт коронавирусний халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан байна. Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 85 хувь нь Европ болон АНУ-д бүртгэгдсэн бол үүний 40 хувь нь АНУ-д бүртгэгджээ.

Даваа гарагийн байдлаар Нэгдсэн Улсад коронавирусийн халдварын 42,000 тохиолдол бүртгэгдэж, 559 өвчтөн нас барсан байна. Илэрсэн нийт халдварын тоогоор энэ улс өнөөдөр зөвхөн Хятад, Италийн дараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
615220
2 эможи
keyboard_arrow_up