COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ бодлогын хүүгээ бараг 0 болгож БУУРУУЛЛАА

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл

АНУ-ын Холбооны нөөцийн сан коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор гуравдугаар сарын 16-наас эхлэн бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэж бууруулснаа мэдэгджээ.

Уг арга хэмжээ нь Их Британи, Япон, Европын Холбоо, Канад, Швейцарийн төв банкнуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юм байна.

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өмнө нь гуравдугаар сарын 3-нд 1.5-1.75 хувиас 1-1.25 хувьд хүргэж бууруулж байв.

“Ийм үед айл өрхөөс эхлээд аж ахуйн нэгжүүдийн зээлийн эрэлт хэрэгцээг хангахад туслахын тулд “хөнгөлөлтийн цонх” ашиглахыг ХНС зээл олгогч байгууллагуудад уриалж байна” гэж тус сангийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Коронавирусний дэгдэлт олон улс орны, тэр дундаа АНУ-ын эдийн засагт ноцтой хохирол учрууллаа. Цар тахал эдийн засгийн үйл ажиллагаа болон эдийн засгийн төлөв байдалд нөлөөлсөөр байх болно гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Шийдвэрийг зарласны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп авсан арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ. Энэ бол манай орны хувьд үнэхээр гайхамшигтай зүйл юм” гэж тэрбээр хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Эх сурвалж: ВАШИНГТОН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614859
0 эможи

Зочин
2020-03-16 19:05
Манайд нэг сонин үзэгдэл ажиглагдав. Аль нэг гадаад оронд ямар арга хэмжээ авч байана түүнийг авахыг зарим хүмүүс шаардах болов. Гадаад орон бол гадаад орон. Бид монголдоо тохирох арга хэмжээг л авна. Бид АНУ ба Европ биш. тэгээд ч хүн чанараар тэднээс хавьгүй илүү гэдгийг вирус ялгаж өгөв.
keyboard_arrow_up