COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Янжмаа: Итали улс 14 муждаа өргөн хүрээний хорио цээр тогтоох шийдвэр гаргалаа

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр ". АНУ-д халдвар авсан нийт хүний тоо 550-д хүрээд байгаа. Нийт 34 муж улсад халдвар гарснаас найман мужид онц байдал зарласан бөгөөд нийтдээ 21 нас баралт бүртгэгдээд байна.

Итали улсад сүүлийн нэг өдрийн дотор 133 хүн нас барж, нийт нас баралт 366-д хүрсэн. Шинэ халдварын тоо 25 хувиар өсөж, 7,375-д хүрсэн гэсэн мэдээлэл байна.

БНСУ-д 248 шинэ халдвар бүртгэгдсэний 190 нь Дэгү хотод, 26 нь хойд Гёнсан хотод бүртгэгдсэн бол Сөүл болон бусад хотод 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Итали улс 14 мужийг хамарсан өргөн хүрээний хорио цээрийг тогтоох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд тэдгээр муж улсуудаас орох, гарах, хоорондоо зорчих бүх хөдөлгөөнийг хаах, сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг хаах, кино театр, үзвэр үйлчилгээний соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, спортын болон хүн олноор цуглах бүх арга хэмжээг цуцлах, баар, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулах бол үйлчлүүлэгч хоорондын зай дор хаяж нэг метр байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.

Түүнчлэн амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн, халуурсан бол өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавьж байгаа юм байна.

Хязгаарлалтад орсон муж улсуудад нийтдээ 16 сая хүн ам амьдардаг юм байна.

Катар улс гуравдугаар сарын 9-нөөс эхлээд нэмэлтээр 14 улсаас зорчигч хүлээн авахгүй болохыг тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ."  гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614541
1 эможи

Зочин
2020-03-09 16:16
keyboard_arrow_up