COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хойд Солонгосын дүрвэгчид нам байгуулав

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Хойд Солонгосыг төлөөлж, Их Британид Элчин сайдаар сууж байсан Таё Ён Хо “Хоёр Солонгос хоорондын нэгдлийн нам” гэж нэрлэсэн шинэ нам байгуулснаа мэдэгджээ. Намын мэдэгдэлд  Хойд Солонгосоос дүрвэж  ирсэн 200 орчим хүн оролцсон байна. Тэрээр “Бид цөөхүүлээ. Гэхдээ их хүчтэй” гэв.  Хойд Солонгосоос зугтаж ирсэн солонгосчууд ийнхүү   Өмнөд Солонгост улс төрийн нам байгуулж байгаагаа өнгөрсөн баасан гариг зарлажээ. Тэд эх оронд нь байгаа нутагт нэгтнүүдээ чөлөөлөхөд бүх хүчээ зориулна гэдгээ мэдэгдсэн байна. Шинэ намын тэргүүн нарын нэг Таё Ён Хо  Өмнөд Солонгост улс төрийн нам байгуулахад хамгийн багадаа таван мужид 1000 дэмжигчтэй байх ёстой гэсэн болзлыг биелүүлсэн гэж дурджээ. Мөн хоёр сарын өмнө “Бид энэ намыг байгуулах чадваргүй гэж бодож байлаа. Гэхдээ бүгдэд гайхамшиг  тохиолдож, бид энд байна” гэв.  Тэрээр 2016 онд  ирээдүйн нэгдлийн консерватив сөрөг хүчний  гол намд нэгдэхийн тулд Их Британиас зугтсан юм.  Тае Ён Хо ирэх сарын 15-нд  Хойд Солонгосоос зугтсан нутаг нэгтнүүдээ хамгаалах, хоёр Солонгосыг нэгтгэхэд анхаарсан хөтөлбөртэй парламентын сонгуульд оролцохыг зорьж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.9  ДАВАА  № 45 (6270)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614526
0 эможи

keyboard_arrow_up