COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусийн халдварын улмаас Фэйсбүүк компани Сингапур, Лондон дахь салбаруудаа хаалаа

2020 оны 3 сарын 07

Image result for лондон

Ажилтнаас нь коронавирусийн халдвар илэрсэн тул Лондон хотын салбар оффис болон Сингапур дахь салбарынхаа зарим хэсгийг түр хаах болсноо Фэйсбүүк компани Баасан гарагт зарлажээ.

Тус компанийн Сингапур дахь салбарын ажилтнаас өчигдөр Covid-19 вирусийн халдвар илэрсэн байна.

“Бид халдвар илэрсэн газрыг даруй хааж, цэвэрлэгээ ариутгалын ажил эхлүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 13-ныг хүртэл гэрээсээ ажиллах чиглэлийг ажилтнууддаа өглөө” гэж Фэйсбүүк компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Халдвар авсан ажилтан нь хоёрдугаар сарын 24-нөөс 26-ны хооронд тус компанийн Лондон хот дахь салбарт зочилж байсан ажээ.

Тиймээс Лондон хотын оффисыг Даваа гараг хүртэл бүрэн хааж, ариутгалын арга хэмжээ авахаар болсон байна.

Фэйсбүүк компани Шанхайн салбар оффисоо тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. Мөн Итали, Өмнөд Солонгосын салбарынхаа ажилтнуудад гэрээсээ ажиллах зөвлөмж хүргэсэн байна.

Сүүлийн үед АНУ дахь нөхцөл байдал муудаж эхэлсэн тул Сан Франциско хотын оффистоо мөн Баасан гарагаас эхлэн гэрээс ажиллах арга хэрэгжүүлж эхэлжээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдөр дэлхий даяар 100,000 гаруй хүн өвчилж, 3,400 орчим хүн нас бараад байна.

Сингапур хот улсад өчигдөр халдварын 13 шинэ тохиолдол илэрсэн нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Өмнөх дээд үзүүлэлт нь хоёрдугаар сарын 14-нд бүртгэгдсэн есөн тохиолдол байв.

Сингапурт сүүлийн байдлаар нийт 130 хүн халдвар аваад байгаагаас есийнх нь биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. Харин Их Британид өчигдрийн байдлаар нийт халдвартай хүмүүсийн тоо 163 хүрсэн байна.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614491
1 эможи

Зочин
2020-03-07 14:27
keyboard_arrow_up