COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Сүүлийн 24 цагийн хугацаанд БНСУ-д халдварын 518 шинэ тохиолдол илэрчээ

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 518-аар нэмэгдэж,6,284 болсон тухай тус улсын Халдварт өвчинтэй тэмцэх төв штабаас мэдээлжээ.

Нийт халдварын тохиолдлын 60 орчим хувь нь Дэгү хотын Шинчёнжи сүмтэй холбоотой нь тогтоогджээ.

Өчигдрийн 518 тохиолдлын 367 нь Дэгү хотод, 123 нь түүнтэй хил залгаа Умард Гёнсан мужид илэрсэн байна.

"Баасан гаргийн өглөөний байдлаар халдварын улмаас 42 хүн нас барсан. Тэдний дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан” гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

Харин Сөүл хотод өчигдөр халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгджээ.

БНСУ-д пүрэв гарагийн байдлаар халдвар авсан байх магадлалтай 21832  хүнийг  тусгаарласан  бөгөөд хоёрдугаар сарын 3-наас хойш 158456 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас  136624  хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. 

Эх сурвалж: Yonhap News
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614454
1 эможи

keyboard_arrow_up