COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

КОРОНАВИРУС: Хятадад халдварласан хүний тоо 28000 давж, 563 хүн нас баржээ

2020 оны 2 сарын 06

Arslan.mn

Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт лхагва гарагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 3694 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 73 хүн нас баржээ.

Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, лхагва гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 28018 хүрч, нийт 563 хүн нас барсан байна.

Мөн коронавирусний халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 24702 хүрч, биеийн байдал хүнд хүний тоо 3859 хүрчээ.

Үүнээс гадна эмнэлгээс гарсан нийт хүний тоо 1153 хүрсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
613410
1 эможи

Зочин
2020-02-06 14:11
keyboard_arrow_up