COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын иргэдийг ОХУ-д визгүй аялахыг түр хоригложээ

2020 оны 2 сарын 02

Arslan.mn

Шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эрх баригчид БНХАУ-ын иргэдэд ажлын виз олгох, мөн Орост визгүй аялахыг түр хугацаагаар хориглох захирамжийг Оросын Засгийн газрын цахим хуудсанд нийтэлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам онцгой нөхцөл байдалд үндэслэн гаргасан арга хэмжээнийхээ талаар Бээжинд мэдэгдэх аж.

Дээрх захирамж зөвхөн аялал жуулчлалын хүрээнд ОХУ-д ирж буй Хятадын иргэдэд хамаатай байна. 

Халдвар илэрсэнтэй холбоотойгоор Оросын эрх баригчид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авжээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн "Аэрофлот”-ын Бээжин, Хонконг, Шанхай, Гуанжоу руу, мөн Хятадын агаарын тээврийн компаниудын Шереметьево руу хийх тогтмол нислэгүүдээс бусад нислэгийг түр зогсоосон байна. Мөн Алс Дорнодын таван бүс нутагт Хятадтай залгаа хилээ хааж, Монгол Улстай залгаа хилээр нэвтрэх урсгалыг хязгаарлажээ.

 

Эх сурвалж: reuters.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613253
0 эможи

Зочин
2020-02-02 13:27
keyboard_arrow_up