COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

КОРОНАВИРУС: Испани улсад халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

2020 оны 2 сарын 01

Arslan.mn

Хятад улсад коронавирусийн халдварын тохиолдол нэг өдрийн дотор 2000-аар нэмэгдээд байна. Мөн Испани улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр энэ аюулт вирус дэлхийн 20 орчим оронд тархаад байна. 

Хятад улсад коронавирусын халдварын тохиолдол 11821-д хүрээд байгаа бол амиа алдсан иргэдийн тоо 259 болжээ.

Испани улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын эрүүл мэндийн сайд баасан гарагт мэдээлсэн байна. 

Гомера гэх арлын оршин суугчаас халдвар илэрчээ. Өвчтөн хятад улс уруу ойрын үед зорчоогүй ч гэсэн Герман улсад байх үедээ коронавирус халдвартай хүний ойролцоо байсан гэж үзэж байгаа юм.  Үүнээс гадна Испани улс Хятадын Ухань хотод байрлаж байсан 21 иргэнээ  эх нутагт нь буцаан авчраад байгаа төдийгүй  Мадрид хотод эмнэлгийн хяналтад байлгаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613239
0 эможи

Зояин
2020-02-02 10:37
Ухань хотын 12 сая хүнд харьцуулаад ойлго
Зочин
2020-02-01 23:10
keyboard_arrow_up