COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Уханиас нүүлгэн шилжүүлсэн Японы иргэдийн гурваас нь коронавирус ИЛЭРЧЭЭ

2020 оны 1 сарын 30

Arslan.mn

БНХАУ-ын Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн Японы гурван иргэнээс “2019-nCoV” коронавирус илэрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэгджээ.

Халдвар илэрсэн хүмүүс нэгдүгээр сарын 29-нд Ухань хотоос эхний ээлжний нүүлгэн шилжүүлэлтээр иржээ. 

Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тэдний хоёрт нь халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсээс Японд ирэхэд нь авсан шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон байна.

Коронавирусний халдварын тохиолдол мөн Австрали, Вьетнам, Герман, Итали, Камбож, Малайз, Балба, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Франц, Шри-Ланка болон Японд илэрсэн билээ.

Эх сурвалж: thejakartapost.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613150
1 эможи

Зочин
2020-01-30 17:39
Зочин
2020-01-30 13:41
keyboard_arrow_up