COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Японы иргэдийг эх орондоо авчрах эхний нисэх онгоц Уханиас хөдөлжээ

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

БНХАУ-ын Ухань хотод байгаа Японы иргэдийг эх орондоо авчрах эхний нисэх онгоц лхагва гарагийн өглөө Токио хот руу хөдөлсөн талаар тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Ухань хотод байсан Японы 200 орчим иргэнийг тээвэрлэсэн нисэх онгоц Токио хотын “Ханэда” нисэх буудалд газардах бөгөөд эмнэлгийн ажилтнууд зорчигчдын биеийн байдлыг хянах аж.

Харин нисэх буудалд газардсан даруйдаа шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг эмнэлэгт шилжүүлнэ. Шинж тэмдэг илрээгүй хүмүүс гэртээ харьж, ажил сургуульдаа явах боломжтой аж. Гэхдээ олон хүн цугласан газраас аль болох зайдуу байх, халуунаа өдөрт 2 удаа үзэж байхыг зөвлөсөн байна.

Arslan.mn

Мөн Ухань хотод амьдардаг, түр хугацаагаар очсон Японы 650 орчим иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлт гаргасан бөгөөд  Японы Засгийн газар тэднийг нутаг буцаахын тулд хэд хэдэн нисэх онгоц илгээхээр төлөвлөж байгаа аж.

АНУ иргэд, дипломатчидаа эх орондоо авчрахаар мөн мягмар гарагт нисэх онгоцоо Ухань руу илгээсэн бол БНСУ пүрэв, баасан гарагт Ухань руу нислэг үйлдэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: bangkokpost.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613082
1 эможи

Зочин
2020-01-29 14:06
keyboard_arrow_up