COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ: Коронавирустэй холбогдуулан ШУУРХАЙ ЗӨВЛӨМЖ гаргажээ

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

Хэдхэн хоногийн дотор хурдацтай тархаж байгаа коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчнөөр Япон улсад 35-39 насны эрэгтэй, Өмнөд Солонгост Хятадын Ухань хотоос ирсэн 39 настай эмэгтэй, мөн Тайланд улсад 2 хүн тус тус өвчилсөн нь тогтоогдоод байна.

Хятадын эрх баригчдын мэдээлснээр, 291 хүн шинэ вирусний халдвар авснаас зургаа нь нас баржээ. Коронавирус тус улсын Үхань, Бээжин, Шанхай, Шэньжэн болон бусад хотод илэрсэн байна.

Энэхүү халдварт өвчин тархаж байгаатай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараах шуурхай зөвлөмжийг гаргажээ. 

Үүнд:

  • Ямар нэгэн амьсгалын замын өвчлөл, ханиадтай хүнээс хол байх:
  • Эмч нарын зөвлөмжийн дагуу гараа тогтмол, зөв угаах;
  • Мал нядалгааны газар, хүнсний зах зэрэг мал, амьтны боловсруулаагүй түүхий эд бэлтгэдэг, худалдаалдаг газруудаас хол байх: 
  • Ханиад, томуу болон амьсгалын замын ямар нэгэн өвчин туссан хүн бусдад халдаахгүйн тулд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих, амны хаалт зүүх; (шүлс, нусаа ил задгай хаяхгүй байх, амны цаас, алчуур байнга хэрэглэж байх)
  • Эрүүл мэндийн байгууллагууд халдваргүйжүүлэлт, ариутгалын дэг журмыг чанд сахин мөрдөх зэрэг зөвлөмжийг өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
612833
1 эможи

Зочин
2020-01-22 14:20
keyboard_arrow_up