COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мисс М.Цэвэлмаа гоо сайхны номинацид шилдэг 10-т оржээ

2019 оны 12 сарын 11

Arslan.mn

Мисс М.Цэвэлмаа Английн Лондон хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй. Авьяасын шалгаруулалтад Монголын мисс “The Hu” хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэрийг үзүүлснээр манайх шилдэг 20 орны тоонд багтсан.

Тэгвэл тэрээр "Дэлхийн мисс 2019" тэмцээний зорилго бүхий гоо сайхны номинацийн шалгаруулалтад шилдэг 10-т оржээ. Мөн "Head to head challenge" буюу ярилцлагын шалгаруулалтад багийнхаа ялагч болж, шилдэг 20-д шалгарсан байна. Монгол Улс www.missworld.com сайтын олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсаад байгаа юм.

Хэрвээ энэ шалгуурт түрүүлбэл топ 30-д орж чадна. Тиймээс арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл буюу гурван өдрийн турш мисс М.Цэвэлмааг дэмжиж, саналаа өгөх боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611480
0 эможи

Зочин
2019-12-11 23:45
keyboard_arrow_up