COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Оросын тэрбумтан нохойгоо салхилуулж яваад амиа алджээ

2019 оны 12 сарын 08

Оксшотт зурган илэрцүүд

Оросын тэрбумтан, 49 настай Дмитрий Обрететский Английн Суррей хотын Оксшотт тосгонд нохойгоо салхилуулж яваад амиа алджээ.

Хэргийг тодруулбал, тэрбээр арваннэгдүгээр сарын 25-ны өдөр тус тосгонд зам дагуу нохойгоо салхилуулан алхаж явсан бөгөөд энэ үед гурван машин мөргөлдсөн авто осол болсон байна. Ослын улмаас нохой нь газар дээрээ үхэж, өөрөө хүнд гэмтэлтэй хотын эмнэлэгт хүргэгджээ. Ослоос хойш тав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тэрбээр эмнэлэгт амьсгал хураасан аж. Тус авто осолд холбогдсон хүмүүсийг тухайн өдөр саатуулан байцаасан боловч ямар ч баривчилгаа явагдаагүй байна. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мөн уг хэрэгтэй холбогдуулан Обрететскийн дотны найз нарын нэг Павел Боровков гэгчээс Оросын “Life” агентлаг тодруулга авахад "Англид хүмүүс маш болгоомжтой машин жолооддог. Түүнийг санаатайгаар хөнөөсөн байхыг үгүйсгэхгүй” гэж ярьсан байна.

Ийнхүү Англид нууцлаг байдлаар амиа алдсан Оросын нэр нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалт нэгээр нэмэгдэж байна гэж дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлжээ.

Дмитрий Обрететский Mars, Nestle, Procter & Gamble брэндүүдийг албан ёсны төлөөлөгч “Magnat Trade Enterprise” худалдааны компанийг үүсгэн байгуулагч бөгөөд хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ Лондон хотод амьдрахаар Английг зорьсон байна.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
4
yay an post
3
sad an post
14
ouch an post
11
confuse an post
9
angry an post
3
611349
52 эможи

Зочин
2019-12-10 09:06
Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэрч гэсэн ээж минь... гэгчээр нутагтаа бхгүй юу хийж хүний нутагт ясаа тавина вэ
Дондог
2019-12-09 20:36
Улсаас хулгай хийж баяжсан олигархуудын үнэн төрх шүүдээ хөрөнгө нь ихбритани мэдэлд аль хэдийн оччихсон байгаа
дорж
2019-12-09 11:55
Оросууд занасан дуракаа яаж ийгээд цааш нь харуулна л даа.
з
2019-12-09 09:50
тэрбумтан мөн юм уу. нөгөө айхтар хамгаалалт нь хайчсан юм бэ. ингэж мөнгө хийгээд яах юм бэ.
Зочин
2019-12-09 00:07
Бүтээгдхүүн үйлдвэрлэдэггүй бизнэс хамгийн муу бизнэс...Гэнри Форд. Гэгчээр эх орондоо гадны хог импордолдог хүмүүс ,эх орондоо нэмүү өртөг бүтээж үйлдвэрлэл хөгжүүлэхгүйгээр хялбархан ашиг олдог хүмүүс ингэж л төгсөх бх даа
Panda
2019-12-08 19:01
Nutsgen ersen nutsgen butsna
Зочин
2019-12-08 17:23
Putiniiheen horsh baihgui jasan ym
зочин
2019-12-08 17:22
хөрөнгийн яанаа хөөрхий ,
Зочин
2019-12-08 15:45
keyboard_arrow_up