COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

В.Путин Киргизийн нийслэл Бишкек хотод хүрэлцэн очжээ

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ гишүүн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор Киргизийн нийслэл Бишкек хотод хүрэлцэн очжээ.

Нисэх онгоцны буудалд түүнийг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан авсан байна.

Arslan.mn

ХАБГБ-ын энэ удаагийн уулзалтаар Тажик-Афганистаны хилийг бэхжүүлэх асуудал, терроризмтой тэмцэх стратегийг хэрэгжүүлэхэд НҮБ-тай хамтран ажиллах, ХАБГБ-ын гишүүн орнуудын гадаад бодлогын үйл ажиллагааг зохицуулах зэрэг  нийтдээ 17 асуудлыг хэлэлцэнэ.

ХАБГБ-ын дээд байгууллага болох Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков даргалан явуулах юм байна.

 

Эх сурвалж: akipress.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610983
0 эможи

keyboard_arrow_up