COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Түлшний үнэ нэмэгдсэний улмаас эмх замбараагүй байдал дэгдсэн улс орнууд

2019 оны 11 сарын 23

Иран улсад бензиний үнийн өсөлтөөс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байна. Засгийн газраас интернэтийг нь хааж, банкууд, дэлгүүрүүдийг нь шатааж, ВВС-гийн мэдээлснээр 200 орчим хүн амиа алджээ.

Хэргийн гол учир нь төрөөс шатахуун авах квотыг хязгаарласан байна. Иранчууд эхэндээ сард 60 литр бензинийг литр тутамд нь 10 мянган риалаар авдаг байсан бол өдгөө 15 мянган риал болон өсөж байна. Гэтэл сарын 60 литр бензин нь хүрэлцдэггүй хүмүүс квотоос хэтэрсэн литр тутамдаа 30 мянган риал төлөхөөс өөр аргагүй болоод байгаа аж.

Тэгвэл Иранаас гадна дэлхийн аль улсад түлшний үнээс болж олон нийтийг хамарсан эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдэж байсныг хүргэе.

Франц

Бензиний үнийн өсөлтөөс үүдэлтэй хамгийн удаан үргэлжилсэн эсэргүүцэл нь Францын “Шар хантаазтануудын хөдөлгөөн” юм. Парисын оршин суугчид бүтэн жилийн турш хотын төвдөө цугларч, зам хааж, автомашин шатааж, хаалт босгож байна. Эмх замбараагүй байдлын улмаас Франц улс 2,5 тэрбум еврогийн хохирол учирч, 5000 байгууллага, худалдааны фирм өртжээ. “Шар хантаазтануудын хөдөлгөөн”-ий өдөөсөн эмх замбараагүй байдал тус улсад 1968 оноос хойших хамгийн том хөдөлгөөнд тооцогдож байгаа.

Өнгөрсөн жилийн турш энэ улсад бензиний үнэ 7,5 хувиар, дизель түлшний үнэ 15 хувиар нэмэгдсэн юм. Ингээд иргэд эсэргүүцмэгц тус улсын Ерөнхий сайд Эдуард Филипп түлшний үнээ тогтоон барихаа амласан. Гэвч хантаазтанууд тайвширсангүй. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Эммануэль Макрон доод цалинг 100 еврогоор нэмэх, татварын хөнгөлөлт үзүүлэх талаар ярьсан ч иргэд эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна.

Чили

Чилид дэгдсэн эмх замбараагүй байдал Ираныхаас өмнөхөн эхэлсэн. Уг нь метроны үнэ нэмэгдсэнээс үүдэлтэй. Гэхдээ жагсагчид бензин, хийн үнийн хөнгөлөлтийг шаардаж, боловсрол, тэтгэврийн системд шинэчлэл хийхийг уриалж байгаа юм. Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера нэн даруй метроны үнээ нэмэх шийдвэрээ цуцалсан ч нэгэнт оройтож, эсэргүүцэл үргэлжилсээр байна. Эсэргүүцлийн үеэр доод тал нь 15 хүн амиа алджээ.

Зимбабве

Зимбабвед энэ оны эхээр олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэнийг зарласнаас хойш бензиний үнэ дэлхийн хамгийн өндөр үнэтэй нь болжээ.

Ингээд эмх замбараагүй байдлын улмаас доод тал нь 12 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн саатуулагдсан байна.

Балба

Балбын Засгийн газар 2014 онд бензиний үнээ 10 рупийгээр буюу 10 центээр нэмэгдүүлсэн байна. Энэ нь Nepal Oil нефтийн компанийн алдагдлыг нөхөх зорилготой гэж төрөөс тайлбарлажээ.

Харин нутгийн иргэд Nepal Oil-ыг өрөвдсөнгүй, жагсаал зохион байгуулж, Катмандуд дэлгүүр, зах, сургуулиудыг хааж, тээврийн хэрэгслийг зогсоожээ. Азаар эсэргүүцэгчдээс амиа алдсан хүн байхгүй ч нийтээрээ баривчлагдсан байна.

Судан

2013 онд Суданд эмх замбараагүй байдлын улмаас боловсролын байгууллагууд хаалгаа барьж, тээврийн хэрэгсэл зогсчээ. Эмх замбараагүй байдлын улмаас 140 хүн амиа алдсан байна.

Засгийн газраас нь түлшний үнийг хоёр дахин нэмэгдсэнийг дуулгаснаар иргэд гудамжинд гарч эсэргүүцэл дэгдээжээ. Тэд их сургуулийн байр, цагдаагийн хэсэг, ШТС-уудыг шатааж, нисэх онгоцны буудал хүргэх замыг хаасан байна. Нийслэл Хартумд нь цэргүүд оруулж, интернэтийг нь төрөөс хаажээ.

Иордан

2012 онд Иордан Засгийн газар төсвийн алдагдлаа бууруулах зорилгоор түлшний хөнгөлөлтийг цуцлах шийдвэр гаргаснаас болж, эсэргүүцэл дэгдсэн юм. Хүн амын хэрэглээний хий 53 хувиар, бензин 12 хувиар өссөн байна.

Иорданы эсэргүүцэгчид уламжлалын дагуу барилга байгууламж, автомашинуудыг шатааж, зам хааж байлаа. Харин цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж бослогыг дарсан аж. Эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610858
0 эможи

Зочин
2019-11-23 16:37
Зочин
2019-11-23 14:19
keyboard_arrow_up