COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“McDonalds”-ийн Гүйцэтгэх захирал ажилтантайгаа дотно харилцаа үүсгэсэн хэргээр ХАЛАГДЛАА

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

“McDonalds”-ийн Гүйцэтгэх захирал Стив Истербрук дотоод журмаа зөрчиж, ажилтантайгаа дотно харилцаа үүсгэсэн хэргээр албан тушаалаас нь чөлөөллөө.

Өнгөрсөн баасан гарагт тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хийсэн шалгалтын дүнд үндэслэн санал хураалт явуулж энэ шийдвэрийг гаргасан байна.

“McDonalds” компанийн дотоод журамд Гүйцэтгэх захирал өөрийн компанийн ажилтантай дотно харилцаа үүсгэхийг хориглосон заалт байгаа ажээ.

Тус компани шинэ Гүйцэтгэх захирлаар Крис Кемпзинскийг томиллоо.

Arslan.mnЭнэ талаар Стив Истербрук “Энэ бол алдаа байсан, компанийн үнэ цэнийг хадгалахын тулд би ТУЗ-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, албан тушаалаа өгөх болсон” хэмээн бичсэнийг хэвлэлүүд нийтэлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610066
0 эможи

Зочин
2019-11-05 15:37
keyboard_arrow_up