COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ эзэн хааны ЭРИН ҮЕ эхэллээ

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

Японы хаан ширээг залгамжилсан Нарухитог  хаан ширээнд нь албан ёсоор залж титмийг нь зүүлгэлээ. Тэрээр энэ үеэр  бурхны сүмд айлчилж өвгөд дээдэс болон нарны бурхан Аматэрасүд хүндэтгэл үзүүлснээр албан ёсоор хаан ширээнд сууж байгаагаа тунхагласан байна. 

Мөн цагаан өнгийн үндэсний уламжлалт хувцас өмсч, сэлэм зүүсэн Нарухито ариун сүмд ирж хаан ширээнд сууснаа мэдэгдэж эртний япон хэлээр бичсэн бичмэлийг уншжээ. Мөн үүнтэй адилхан зан үйлийг ерөнхий сайд Шинзо Абэ, хоёр парламентын дарга нар болон Японы Дээд шүүхийн  ерөнхийлөгчийг  байлцуулан нөгөө хоёр ариун сүмд хийсэн байна. Харин хатан хаан Масако энэ гурван сүмд тусдаа очиж холбогдох зан үйлийг хийсэн байна. Ингэснээр өчигдөр  Япон болон дэлхий дахинд Нарухитог хаан ширээнд албан ёсоор суусныг  тунхагласан Таийрэй Сэйдэноги хэмээх ёслолын ажиллагаа эхэллээ.

Эзэн хааны ордонд орон нутгийн цагаар 13:00 цагт  үндэсний уламжлалт хувцастай шинэ эзэн хааныг хаан сэнтийд нь залсан байна. Шинэ эзэн хаан энэ үеэр тавьсан илтгэлдээ “Би Япон улс цаашид хөгжиж, олон улсын  нийгэмлэгийн энхтайван, нөхөрлөл болон хүн төрөлхтний хөгжил дэвшил, сайн сайханд хувь нэмрээ оруулна” гэж найдаж байна гэв. Түүний дараа ерөнхий сайд Шинзо Абэ  ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдод баяр хүргэж мэндчилсэн байна.  Үүний дараа түүнд баяр хүргэсэн зочдоо хүлээн авч оройн зоог барьсан байна. Уламжлал ёсоор  Японы эзэн хаан хаан ширээнд залрахдаа таван ёслол үйлддэг аж. Үүний хоёрыг нь хаанчлалын эрин үеийг нь “Рэйва” буюу “Дэг журам найрамдал” гэсэн утгатай шинэ эрин үеийг эхлүүлсэн Нарухито өнгөрсөн тавдугаар сарын 1-нд эзэн хааны сэлэм, титмийг эцэг хаан Акихитогоос хүлээн авсан юм.

Дараа нь Японы бусад төрийн тэргүүн нарыг хүлээн авч уулзсан билээ. Гэхдээ шинэ эзэн хааныг ширээнд залах ёслолын үеэр зохиодог арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт болсон Хагибис хар салхины учруулсан хохирлын улмаас ирэх сарын 10 хүртэл хойшлуулсан байна.

Нарухито түүний аав Акихито эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буусны дараа Японы эзэн хаант улсыг захирч эхэлсэн юм. Тэрээр хаанчлалын эрин үеэ өвөг дээдсийнхээ өв уламжлалыг үргэлжлүүлэх, Төрийн болон ард түмнийхээ эв нэгдлийн билэг тэмдгийн хувьд  хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэж амлажээ.

Энэ  ёслолын ажиллагаанд бусад орны төр, шашны тэргүүн нар, олон улсын байгууллага болон 170 орны төлөөлөгч 2000 хүн оролцжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.23

№ 210 (6177)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609575
0 эможи

Зочин
2019-10-23 10:38
keyboard_arrow_up