COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Саудын Араб виз олгохоор болжээ

2019 оны 9 сарын 30

Холбоотой Зураг

Саудын Араб газрын тосноос хамаардаг эдийн засгийн салбарын нөлөөг бууруулах санаачлагын хүрээнд олон улсын жуулчдад анх удаа үүдээ нээхээр болжээ. Хаант засагтай улс өнгөрсөн баасан гаригт 49 оронд электрон виз олгох болсноо зарласан байна. Мөн энэ оронд аялал жуулчлалын шугамаар ирэх эмэгтэй жуулчдыг дагаж биелүүлэхийг шаарддаг хувцаслалттай холбоотой дүрмийг зөөлрүүлэхээр болжээ. Аялал жуулчлалын сайд Ахмад Аль Хатиб эх оронд нь түүхэн чухал мөч тохиож байна хэмээн мэдэгдсэн байна. Харин одоогоор визийг мөргөлчид, бизнес эрхлэгчид, ажилчдад олгох аж.

Түүнчлэн энэ орон аялал жуулчлал нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас гадна 2030 он гэхэд ДНБ-д оруулах хувь нэмэр 3-10 хувиар нэмэгдэнэ гэж найдаж байгаа юм. Ахмад Аль Хатиб “Манай оронд ирсэн жуулчид ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн таван газрыг үзэх болно” гэв. Саудын Арабт бүсгүйчүүдийг нүүр халхалсан гивлүүрийг хэрэглэ гэж шаардахгүй. Гэхдээ тэднээс болгоомжтой хувцаслахыг хүссэн байна. Түүнээс гадна ганцаараа энэ оронд ирэхийг хориглохгүй. Бид өөрсдийн гэсэн соёлтой. Тиймээс манай найзууд, зочид энэ соёлыг хүндэтгэнэ гэж найдаж байна. Гэхдээ мэдээж даруухан байх ёстой” гэж Ахмад Аль Хатиб онцолжээ. Харин лалын шашинтай биш хүмүүст Ариун Мекка, Медина хотод орох нь хориотой хэвээр. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм байна.  Хачирхалтай нь энэ виз авч  иргэд нь жуулчлах эрхтэй 49 орны тоонд Латин-Америкийн нэг ч орон багтаагүй ажээ. Ихэнх нь Европын орнууд. Тухайлбал, АНУ, Испани, Ази, Өмнөд Африкийн зарим орон орж байгаа юм байна.

Саудын Арабын Аялал жуулчлалын сайд Ахмад Аль Хатиб “Саяхан Саудын Арабын газрын тосны байгууламж руу довтолсон явдал жуулчдын урмыг хугалахгүй гэдэгт итгэж байна” гэв. Тэрээр “Манай хотууд дэлхийн найдвартай хотуудын нэгд тооцогддог. Тиймээс энэ нь бидний төлөвлөгөөнд хохирол учруулна гэж итгэхгүй байна. Бид манай оронд амьдарч байгаа гадаадын иргэдэд сайн ханддаг. Үүнд бид итгэлтэй байна” гэж ярьсан байна.  Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх энэ арга хэмжээ нь угсаа залгамжлах ханхүү Мохамед Бин Сальманы эдийн засгийн салбарт шинэчлэл хийснээр хаант улсаа газрын тосноос хамаардаг нөхцөл байдал болон үүний улмаас үүсдэг тогтворгүй байдлыг бууруулахыг зорьж байгаа аж.

Төлөвлөгөөний дагуу Саудын Араб дотоодын болон гадаадын жуулчдын тоог 2030 он гэхэд 100 саяд хүргэхийг зорьж байгаа гэнэ. Мөн лалын шашинтай энэ орны Засгийн газар аялал жуулчлалын салбарт сая хүний ажлын байр бий болгоно гэж найдаж байгаа аж.

 

 

 

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608653
0 эможи

Зочин
2019-10-01 01:31
Зочин
2019-09-30 11:59
keyboard_arrow_up