7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Европ Украйнаас залхаж байна

админ
2019 оны 9 сарын 23

Arslan.mnОХУ-ын нэгэн сонинд Европын холбоо хэрхэн Евроазийг холбосон  чөлөөт худалдааны бүс байгуулахыг дэмжих тухай болон Украйн энэ холбооны зөвлөгөөг дагахгүй байгаа нь ямар асуудал дагуулж байгааг судалсан байна. Украйны  улс төр судлаач Константин Бондаренко “Европ  үнэндээ Украйнаас залхаад байна. Киев нь  Брюсселийн дэлхийн төлөвлөгөөг тухайлбал, Лисбоагаас  Владивосток хүртэлх чөлөөт худалдааны төв байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болж байна” гэж ОХУ-ын  “Взгляд” сонинд ярьжээ. Тэрээр энэ мэдэгдлээ Эстонийн ерөнхийлөгч Керсти Кальюлайд Европ Украины ааш араншингийн улмаас ядарч байгааг дурдсаны хариуд хийсэн байна. Ингэх болсны шалтгаан нь түүний үзэж байгаагаар Киев барууны түнш орнуудынхаа авлига, олигархиуд эрх мэдлийг авахын эсрэг тэмцэхийг зөвлөсөн зөвлөгөөг дагахаас татгалзсанд оршиж байгаа аж. Константин Бондаренко “Жижиг Эстони улс  ихэнх  Европын орны Засгийн газар Украйны талаар хэлж чадахгүй асуудлын талаар бодлоо хэлж байна” гэв. Түүнээс гадна энэ Керсти Кальюлайд анх удаа Украйныг шүүмжлээгүй гэдгийг онцолсон байна.  Гэхдээ өмнө нь их зөөлөн шүүмжилдэг байсан гэж ярьжээ. Тухайлбал, 2014 оны хавар  Киевт болсон үйл явдлыг шүүмжилж байгаагаа  тухайн үед Эстонийн  Гадаад харилцааны сайд байсан Урмас Паэт, Европын гадаад хэргийн асуудал эрхэлсэн  дээд төлөөлөгч асан Кэтрин Эштонтой утсаар ярихдаа дурдаж байжээ. Улс төр судлаачийн үзэж байгаагаар  Эстони улс  Украйныг Европын олон орон Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй бусад орны төрийн тэргүүний дурдсан хоёр тивийг хамарсан чөлөөт худалдааны бүс байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болж байгааг хэлэхийг хүссэн гэж мэдэгджээ. Тэрээр “Тэд эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжийг зөвшөөрөх төслийн”  талаар ярьж байна гэв. Харин Германы канцлер асан Герхард Шрёдер “ОХУ, Европын  холбооны хооронд байгуулах чөлөөт худалдааны нийгэмлэгийн  үр өгөөж болон  тив дамнасан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь тохиромжтой” талаар ярьжээ. Түүнээс гадна олон мэргэжилтэн Эстонийн ерөнхийлөгч Керсти Кальюлайдийн хийсэн мэдэгдэл  Европын орнуудын ашиг сонирхлыг дагаагүй цэвэр  Балтийн тэнгисийн орнуудын ашиг сонирхлыг дагасан гэж үзэж байгаа юм. Мөн  тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээлэнгийн дэд захирал Владимир Зарижин “Балтийн тэнгисийн орнууд Киевт атаархаж байна. Украйнд хэт их зээл олгож байгаа нь ойрын ирээдүйд Балтийн тэнгисийн орнуудад Европын холбооны буцалтгүй тусламж зогсоно гэдгийг харуулж байна” гэж ярьжээ. Европын холбоо нь 2014 оноос хойш  Украйнд 2810 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлээд байгаа юм. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнд гурав дахь удаагийн ээлжинд олгох гэж байсан 600 сая еврогийн санхүүжилтийг өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Киевийн зүгээс тохиролцсон нөхцлөө зөрчсөн учраас цуцалсан аж. Гэхдээ шинэ ерөнхийлөгч В.Зеленский  Европын комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскистой уулзахдаа 500 сая евро зээлдүүлэхийг хүссэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.23  ДАВАА  №188  (6155)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608373
0 эможи

n
2019-09-23 16:02
Украйны эсрэг чөлөөт хэвлэлгүй Оросын үзэл суртлын машин чөлөөт хэвлэлтэй Монгол улсад ажиллаж байх юм даа
иргэн
2019-09-23 14:30
угаасаа л Украйн Европын холбоонд ихээхэн том Гай тээг саад шүү дээ, Европын холбоо ОХУ-ын Эсрэг үйл ажиллагаа явуулаад ямарч ашиг олохгүй нь ойлгомжтой байсан шүү дээ, Харин ч Эсэргээрээ ЕХ-ын Улс орнууд ЭЗ-ын маш их Хохирол амсаж байгаа шүү дээ ОХУ гэдэг том Зах зээлээ Украйнаас болж алдаж Алдагдалд орж байгаа нь ойлгомжтой шүү дээ,
Зочин
2019-09-23 09:11
keyboard_arrow_up