COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Доналд Трамп, Хасан Роухани нар уулзах боломжтой

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Цагаан ордноос  АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Ираны ерөнхийлөгч Хасан Роухани нар өнгөрсөн бямба гаригт Саудын Арабын газрын тосны олон байгууламж руу довтолсон дайралтын улмаас уулзах боломж байгаа гэж мэдээлжээ. Гэхдээ энэ уулзалт болох эсэхийг мэдэгдэх асуудлыг ерөнхийлөгч Доналд Трамп шийднэ” гэв.  Мөн АНУ-ын Засгийн газрын тавьсан хориг болон уулзалт болсон болоогүй балистик болон цөмийн пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар Иранд үзүүлж байгаа дарамт хэвээрээ байна гэж ярьжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иеменийн босогч хутхи бүлэглэлийн үйлдсэн энэ халдлагын ард  Ираныг байгаа гэж буруутгаж байгаа юм. Тэрээр “Саудын Арабт болсон гэж бүртгэгдсэн олон халдлагын ард Иран байгаа” гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын эрх баригчид тэднийг гадаад харилцаандаа амлалт өгсөн болж мэхэлж байна. Халдлагыг хэн үйлдсэн нь батлагдмагц  бид цэрэг зэвсгийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна Саудын Арабын Засгийн газраас  энэ хэрэгт хэн буруутай гэж үзэж байгааг сонсохыг хүлээж байна. Үүний дараа ямар арга хэмжээ авахаа шийднэ” гэв. Мөн ерөнхийлөгч Доналд Трамп “АНУ холбоотон орон Саудын Арабад халдсан халдлагын хариуг барихад бэлэн байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.17  МЯГМАР  №184  (6151)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608143
0 эможи

keyboard_arrow_up