COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дүрвэгчдэд үзүүлдэг хүмүүнлэгийн тусламжийг хойшлуулах уу

2019 оны 8 сарын 06

Arslan.mn

Норвегийн дүрвэгчдийн зөвлөлөөс АНУ-ын Иранд ногдуулсан хориг нь жил бүр эх оронд нь болдог үерт нэрвэгдсэний улмаас Исламын бүгд найрамдах улсад хоргодож  байгаа олон мянган афган дүрвэгчдэд өгсөн хүнд цохилт болно гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн санхүүжилт дутагдаж байгаа учраас дүрвэгчдэд туслах ажиллагааг хамгийн багадаа хоёр долоо хоногоор хойшлуулахад хүрч болзошгүй аж. АНУ Исламын бүгд найрамдах улстай 2015  онд байгуулсан олон улсын цөмийн гэрээнээс гарснаар цуцлаад байсан хоригоо сэргээсэн юм. Ингэснээр бусад  орны банкийг Ирантай наймаа хийхийг хориглосон байна. Тиймээс Норвегийн дүрвэгчдийн зөвлөл санхүүжилтгүй болсны улмаас  ойрын хугацаанд шийдвэр гаргахгүй бол энэ сарын дундуур гэхэд дүрвэгчдэд үзүүлэх тусламжийн ажиллагаагаа хойшлуулахаас өөр аргагүй болох ажээ.Мөн хүмүүнлэгийн байгууллагууд улс төрийн энэ хоригт зэвүүцэж байгаа юм. Дүрвэгчдийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Жан Эгеланд бодит байдалд ядуучуудыг шийтгэж байгаад харамсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Иранд дүрвэгчдэд болон үерт хохирсон иргэдэд зориулан явуулж байгаа бидний ажлыг дэмжсэн барууны орны хандивыг шилжүүлж чадах банкийг жил хайж байна. Гэвч бид хаана ч гэсэн тоосгон хана мөргөж байна” гэж нэмж  хэлсэн байна.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606474
0 эможи

keyboard_arrow_up