COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Москвагийн зоопарк хоёр панда хүлээн авна

2019 оны 4 сарын 03

Москва хотын зоопарк Хятадаас хоёр панда авахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд 15 сая рубль зарцуулах талаарх мэдээлэл төрийн худалдан авалтын сайтад тавигдсаныг РИА Новости мэдээллээ.

Хоёр пандаг тээвэрлэх ажил онцгой зохицуулалт шаардаж буй бөгөөд пандаг Хятадын талаас гурван хүн хүргэж ирнэ. Пандаг Хятадын Чэнду хотоос онгоцоор тээвэрлэн Москва хотноо авчрах юм.

Панда бүрийг тусгайлсан төмөр торонд хийн тээвэрлэх бөгөөд нэг торны жин пандаг оруулаад ойролцоогоор 500 кг. Пандаг энэ дөрөвдүгээр сарын 29-ний өдөр тээвэрлэхээр зэхэж байгаа юм.

Тээвэрлэгч компанийг энэ дөрөвдүгээр сарын 18-нд сонгон шалгаруулалтаар сонгохоор Москва хотын зоопарк төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601822
0 эможи

keyboard_arrow_up