COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“BOEING”-ийн хямрал улам гүнзгийрлээ

2019 оны 3 сарын 29

Этиопт болсон ослоор амиа алдсан хохирогчдын өмнөөс “Boeing”-ийг шүүхэд өглөө. Энэ нь “737 MAX” онгоцны асуудлаас болж компанид нүүрлээд байгаа хямралыг улам гүнзгийрүүлж байна.

“737 МАХ” загварын онгоц жил хагас хүрэхгүй хугацаанд хоёр удаа осолдож, 346 хүн амиа алдсан юм. Үүний дараа 60 орчим улс энэхүү загварын онгоцны нислэгүүдийг зогсоогоод байна. “Boeing” компанийн үнэлгээ Этиопт болсон ослоос хойш 30 тэрбум ам.доллароор буураад байгаа юм. Үүний зэрэгцээ Дэлхийн худалдааны байгууллага АНУ-ын “Boeing”-д олгож буй татаасын дийлэнх нь олон улсын худалдааны журамд нийцсэн гэж дүгнэжээ. Мөн “Boeing” компанитaй холбоотой 325 сая ам.долларын татварын хөтөлбөрөө зогсоохыг Вашингтон мужид үүрэг болгосон байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601679
2 эможи

keyboard_arrow_up