COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Европын Холбооноос нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно

2019 оны 3 сарын 29

Arslan.mn

Далай тэнгис болон далайн эргүүдийг бохирдуулагч гол хүчин зүйл болох хуванцар бүтээгдэхүүнийг хориглох хуулийн хүрээнд нэг удаагийн хэрэглээний хуванцар гал тогооны хэрэгсэл, чих цэвэрлэх хөвөн, соруул, шингэн хутгагч зэрэг бүтээгдэхүүнийг хориглох талаар Европын парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулжээ.

Хуванцар бүтээгдэхүүний хаягдлыг бууруулахад хэн хамгийн их хүчин чармайлт гаргаж байгаа талаар Европын Комисстой маргаж байсан Их Британийн Байгаль орчны сайд Майкл Гоув ч мөн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглох шийдвэрийг дэмжиж байгаа аж.

Далайн эргүүдэд хамгийн түгээмэл үзэгддэг полистирол аяга болон маш жижиг хэсгүүдэд задран бутардаг оксиджуулсан хуванцараар хийсэн бүтээгдэхүүнийг шууд хориглохоор төлөвлөж байна.

Цаашид ЕХ-ны гишүүн орнууд хүнсний хуванцар савнууд болон халуун уух юмны хуванцар тагны хэрэглээг бууруулах арга хэмжээнүүдийг танилцуулах шаардлагатай болж байна. 2025 он гэхэд ундааны хуванцар савнуудын найрлагын 25 хувийг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэх, цаашлан 2029 он гэхэд 90 хувьд хүргэх ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601648
0 эможи

keyboard_arrow_up