COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ким Жөн Ун, Дональд Трамп нарын уулзалтыг 2500 гаруй сэтгүүлч сурвалжилна

2019 оны 2 сарын 22

Вьетнамын нийслэл Ханой хотод болох АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах зөвшөөрлийг одоогийн байдлаар 2600 орчим гадаадын сэтгүүлчдэд өгчээ.

“Дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчид амжилттай ажиллах бололцоог хангахын тулд Вьетнамын эрх баригчид шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг Ханой хотод пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтын аюулгүй байдлыг хангах, уулзалтыг амжилттай зохион байгуулах үүргийг Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук яамд, байгууллагуудад өгсөн болохыг тэрбээр сануулан дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт түүхэнд анх удаа уулзсан билээ. Уулзалтын дүнд Дональд Трамп, Ким Жөн Ун нар хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Уг баримт бичигт Пьёнян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол хариуд нь Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгохоо мэдэгджээ.

Тэдний хоёр дахь уулзалт хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотод болно.

Эх сурвалж: Montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600479
0 эможи

keyboard_arrow_up