COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сар шинийн баяр тохиохтой зэрэгцээд БНХАУ-ын экспортын өсөлт эрчимжив

2019 оны 2 сарын 14

china export зурган илэрцүүд

БНХАУ-ын экспорт нэгдүгээр сард жилийн өмнөхөөс 9.1 хувиар өсөж, 217.6 тэрбум ам.долларт хүрсэн талаар тус улсын Гаалийн удирдах газар мэдээллээ. Харин импорт нь 1.5 хувиар буурсан байна.

Ингэснээр гадаад худалдааны тэнцэл нь 39.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Тус улсын экспорт ийнхүү шинжээчдийн таамгаас давж өсөхөд Сар шинийн баяр болохтой зэрэгцээд компаниуд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтээ эрчимжүүлсэн нь нөлөөлсөн байна.

Тиймээс энэхүү өсөлт эдийн засгийн суурь хүчин зүйлстэй хамааралгүй тул ирэх сараас өсөлт эргээд саарна гэж шинжээчид таамаглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл худалдааны маргаан болон дэлхийн эдийн засгийн төлөвөөс хамаарч зах зээлд тодорхойгүй байдал үүссэн тул энэ нь БНХАУ-ын худалдааны орчинд эрсдэл дагуулсан хэвээр байх төлөвтэй байна.

Түүнчлэн хоёр тал худалдааны асуудлаа хэлэлцэж байгаагаас үл хамааран БНХАУ-ын АНУ-д хийж экспорт өнгөрсөн сард ам.долларын ханшаар жилийн өмнөхөөс 2.4 хувиар, импорт нь 41 хувиар буурчээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600242
0 эможи

keyboard_arrow_up