COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын газрын тосны хоригийн улмаас Венесуэл 20 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

2019 оны 2 сарын 12

газрын тос АНУ зурган илэрцүүд

Венесуэлийн газрын тосны Сайд Мануэл Кьюведо Энэтхэгт гэнэтийн айлчлал хийж, урьдчилан төлөвлөөгүй байсан арга хэмжээнд оролцож, газрын тосны гол импортлогчидтой харилцаагаа зузаатгах эрмэлзлээ илэрхийллээ. АНУ улс төрийн шалтгаанаар Венесуэлийн газрын тосны экспортод хориг тавьсны улмаас эдийн засагт нь 20 тэрбум ам.долларын хохирол учирчээ. OPEC-ийн гишүүн Венесуэлийн I сарын өдрийн гарц 1.3 сая баррель орчим буюу 2016 оны дунджаас хоёр дахин бага бөгөөд нэмэлт санхүүжилт татаж, худалдан авалтын гэрээ байгуулахгүй бол улам хүнд байдалд орохоор байгаа аж.

Одоогоор Венесуэл Энэтхэгт өдөрт 300 мянган баррель газрын тос нийлүүлж байгаа. Цаашдаа энэ хэмжээг хоёр дахин өсгөх саналыг Венесуэлийн талаас тавилаа. Газрын тосны экспортоос төсвийн орлогынхоо 90 хувийг бүрдүүлдэг Венесуэлийн нөхцөл хурцдаж сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарласан. Үүнтэй холбоотойгоор АНУ одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн тус улсаас газрын тос импортлохоо зогсоогоод байгаа юм. Ийнхүү төсвийн орлогын гол суваг хаагдсан учир Венесуэлчуудын амьжиргаа эрсдэлд орж байна гэж сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо үзжээ. Мадурогийн засаг захиргаа АНУ-аас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авахгүй татгалзсан хэвээр байвал 300 мянган Венесуэлчуудын амь нас эрсдэлд орно гэж тэрээр хэллээ. АНУ-аас ирсэн тусламжийг Колумбитай хиллэдэг хил дээр гацааж, хоол хүнс түгээх ажлыг дотоодынхоо хүчийг дайчлан өөрсдөө зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600154
0 эможи

keyboard_arrow_up