COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Далай, тэнгисийн усанд жил бүр 5-13 сая тонн хуванцар хог хаягддаг

2019 оны 1 сарын 27

Далай, тэнгисийн хог хаягдлыг цэвэрлэх томоохон хэмжээний төслийг ирэх зургаадугаар сард албан ёсоор эхлүүлнэ. “Далайг цэвэрлэе” хөдөлгөөнийхөн Сан-Францискогийн тэнгисийн цэргийн “Аламида” хүчний мэдэлд байсан нисэх буудлыг түшиглэн төслөө хэрэгжүүлэх юм байна. “Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ бохирдуулсаар байна. Үүнд, агаарын бохирдол, далай, тэнгисийн хог хаягдал бусад зүйлс орж байгаа. Далайн усан дахь хог хаягдлыг нэг өдөр цэвэрлэх боломжгүй учраас төслийг үр дүнд хүртэл нь үргэлжлүүлнэ. Урт хоолойн тусламжтайгаар усан дахь хог хаягдлыг түүж авах зориулалтын төхөөрөмж ашиглана. Гэхдээ далайн гүн дэх хог хаягдлыг энэ төхөөрөмжөөр авах боломжгүй” хэмээн төслийг санаачлагчид ярьжээ.

НҮБ-ын гишүүн орнууд далай, тэнгисийг хамгаалах уулзалтыг Нью-Йорк хотод 2018 онд зохион байгуулсан билээ. БНХАУ, Тайланд, Индонез, Филиппин улсын төлөөлөгчид хуванцар хог хаягдлыг далай тэнгисийн уснаас гаргаж, цэвэрлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн. Далай, тэнгисийн бохирдлыг цэвэрлэх олон улсын хөдөлгөөн өрнүүлсэн тухай НҮБ-ын Байгаль орчны асуудал эрхэлсэн захирал Эрик Солем “Далай, тэнгисийн усанд жил бүр 5-13 сая тонн хуванцар хог хаяж байна.

Хуванцар хог хаягдалд усны шувууд болон загас хордож байна. Мөн хуванцар хог хаягдлын үлдэгдэл далайн ёроолоос ихээр илэрдэг нь хэрэглэгчийн эдийн засгийг түлхүү хөгжүүлсэн улс орнуудын хуванцар хог хаягдал ялгаруулалт их юм байна” хэмээжээ.

Эх сурвалж: unen.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599725
6 эможи

Зочин
2019-01-27 17:36
дэлхийн хүний тоог цөөрүүлэх арга л байна даа. 700 сая дотор л хангалттай даа.
keyboard_arrow_up