COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трамп: АНУ НАТО-оос гарах ёстой

2019 оны 1 сарын 16

Д.Трамп: АНУ НАТО-оос гарах ёстой

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2018 онд АНУ-ыг НАТО (Умард Атлантын гэрээний байгууллага)-аас гаргах тухай асуудлыг хэд хэдэн удаа дэвшүүлэн тавьсан тухай “Нью-Йорк Таймс” сонинд мэдээлжээ.

Тухайлбал, хоёр сарын өмнө Парист болсон дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцсоныхоо дараа “АНУ бусад улс орнуудыг батлан хамгаалахад олон тэрбум ам.доллар зарцуулдгаар зогсохгүй тэдэнтэй хийж буй худалдаанаасаа ч ашиг олохгүй байна” хэмээн жиргэж, холбоотнууддаа үг хаясан юм. Мөн өнгөрсөн оны зургадугаар сард болсон НАТО-ын гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр “цэргийн холбоотон” байхын ашиг тусыг огт олж харахгүй байгаагаа хэлж байжээ. Харин Д.Трампыг АНУ-ын НАТО-оос гаргах тухай ярих бүрд нь ҮАБЗ-ийн гишүүд буюу БХЯ-ны сайд асан Жеймс Маттис, Ерөнхийлөгчийн ҮАБ-ын зөвлөх Жон Болтон нар няцааж байсан аж. Мөн үүнтэй холбоотойгоор НАТО-ын дээд хэмжээний уулзалтын өмнө гишүүн улс орнуудыг “цэргийн холбоотон” байхын давуу талыг тусгасан хэлэлцээрийг батлахыг шаардаж байв.

Д.Трампын хэлж буй санаа нь НАТО-ын төсөвт ЕХ тийм ч их хувь нэмэр оруулдаггүйгээр барахгүй татвараа цагт нь төлдөггүй учраас АНУ л ачааны хүндийг үүрч байна хэмээн үзэж байгаа аж.

Харин НАТО-ын утга учрыг хамгийн сайн ойлгож, дээрх асуудал дээр Д.Трампыг эсэргүүцдэг байсан гол хүн болох БХЯ-ны сайд Жеймс Маттис ажлаа хүлээлгэн өгснөөр байдал өөрөөр эргэж магадгүй хэмээн Европын улс орнууд санаа зовж байна.

НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага нь АНУ, Канад болон баруун Европын улс орнуудыг эгнээндээ нэгтгэж,  хүйтэн дайны үед социалист орнуудын эсрэг байгуулагдсан цэргийн эвсэл юм.

Эх сурвалж: NHK

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599320
0 эможи

keyboard_arrow_up