COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

2020 онд Дональд Трамптай өрсөлдөх эхний хүн тодорлоо

админ
2019 оны 1 сарын 01

АНУ-ын сенатор Элизабет Уоррен 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихийн төлөө өрсөлдөх эхний хүн болж байгаагаа өчигдөр албан ёсоор зарлалаа.

Тэрээр сонгуульд нэрээ дэвшүүлэх ажлын бэлтгэлийг хангах, судалгаа шинжилгээний хороог байгуулснаа зарлаж, видео мэдэгдэл гаргасан байна.

Гэхдээ 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эцсийн шийдвэрийг 2019 оны эхээр гаргах гэнэ.

Одоо 69 настай Уоррен 2013 оноос хойш Массачусетс мужийн сенатороор сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр Дональд Трампын бодлогыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг юм.

Элизабет Уоррен өөрийгөө индиан гаралтай гэж үздэг бөгөөд хариуд нь Дональд Трамп түүнийг “Покахонтас” хэмээн хочилж байв.

Өчигдөр Уоррены мэдэгдлийн дараа Fox News суваг Дональд Трамптай утсаар ярихдаа 2020 оны сонгуульд хэн ялахыг түүнээс асуусан байна.

Трамп “Би хэлж мэдэхгүй байна. Та түүний (Уоррены) сэтгэл мэдрэлийн эмчээс асуусан нь дээр болов уу” гэж хариулжээ.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамптай өрсөлдөхийн төлөө Ардчилсан Намаас олон хүн нэрээ дэвшүүлэх төлөвтэй байгаа. Элизабет Уоррен тэдний дотроос одоогоор хамгийн нэр хүндтэй, хүчтэй нэр дэвшигч болж байна.

 

Эх сурвалж: www.ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
598753
1 эможи

keyboard_arrow_up