COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Huawei компанийн санхүү эрхэлсэн дэд захирлыг АНУ-ын хүсэлтээр Канадад баривчилжээ

2018 оны 12 сарын 06

Хятадын харилцаа холбооны технологийн Huawei компанийн санхүү эрхэлсэн дэд захирал, тус компанийн үүсгэн байгуулагчийн охин Сабрина Мэн Ванжоуг АНУ-ын засгийн газрын хүсэлтээр Канадын эрх баригчид баривчилсан тухайгаа өчигдөр мэдээлжээ.

Түүнийг эдийн засгийн хоригийг зөрчиж, Иранд тоног төхөөрөмж, технологи нийлүүлсэн хэрэгт буруутган АНУ-д шилжүүлж өгөхөөр болсон байна.

Одоо 41 настай Мэн Ванжоуг түүний эцэг, Huawei компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэйгийн ажил хэргийг залгамжлах өндөр магадлалтай хүн гэдэг юм.

Мэнг арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Канадад баривчилжээ. Канадын эрх баригчид энэ тухай нийтэд мэдээлсний дараа Хятадын засгийн газар эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Оттава дахь Хятадын элчин сайдын мэдэгдэлд “Америк, Канадын хуулийг зөрчөөгүй Хятад улсын иргэнийг АНУ-ын хүсэлтээр Канадын тал баривчилжээ. Хүний эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдлийг Хятадын засгийн газар хатуу эсэргүүцэж байна” гэжээ.

Huawei компанийн мэдэгдэлд Мэн Ванжоу баривчлагдсаныг батлаад “Болсон үйл явдлын талаар болон хатагтай Мэний буруутай үйлдлийн талаар манай компани маш бага мэдээлэлтэй байна. Канад болон АНУ-ын хууль, шүүхийн систем зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Huawei компани АНУ-ын хоригийг зөрчиж, Иран улсад тоног төхөөрөмж, технологи нийлүүлсэн хэргийг Нью Йоркийн прокурор шалгаж байгаа тухай Wall Street Journal мэдээлж байв.

Уг мэдээллийг тарахаас өмнө Иранд харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлсэн шалтгаанаар Хятадын ZTE компанийн эсрэг хориг арга хэмжээ авч байгааг АНУ-ын хууль зүйн яам зарласан юм.

Үр дүнд нь АНУ-ын компаниуд ZTE-д эд анги нийлүүлэх эрхгүй болсон байна. Сүүлд Дональд Трампын зарлигаар хоригийг цуцлахдаа ZTE компаниар $1.4 тэрбумын торгууль төлүүлж, удирдлагын багт нь АНУ-ын талаас мэргэжлийн хүн оролцуулахаар болж байв.

Мэн Ванжоу 1993 оноос хойш Huawei компанийн санхүүгийн албанд янз бүрийн албан тушаал хашиж байжээ. Одоо тэр компанийн ТУЗ-ийн дэд дарга, компанийн санхүү эрхэлсэн дэд захирал буюу CFO албан тушаалыг давхар хашдаг.

 

Эх сурвалж:  IKON.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597915
0 эможи

keyboard_arrow_up