COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Түймрээр 63 хүн амиа алдаж, 600 хүн сураггүй болжээ

2018 оны 11 сарын 17

АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй ойн хээрийн түймэр тус улсын түүхэнд тэмдэглэгдэхээр үлэмж хэмжээний хохирол учруулаад байна. 

Энэхүү байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 63-д  хүрчээ. Мөн 600 гаруй хүн сураггүй алга болсон талаар албаныхан мэдээлжээ.

Гамшгийн бүсэд 9,400 гаруй аврагч, гал сөнөөгч ажиллаж байна. 

Сураггүй бологсдыг эсэн мэнд олохыг Вашингтон үүрэгдэж, Калифорнид үзүүлэх тусламжаа нэмэгдүүлжээ.

Түймрээр 12,000 байшин шатаж, сая орчим иргэн дүрвэсэн байна. Мөн аврагчид аюултай нөхцөлд байгаа хагас сая орчим иргэнийг аварч, ойролцоох газруудад байршуулж эхэлжээ. 

27,000 оршин суугчтай Парадайз хотын 60 хувь нь бүхэлдээ шатсан ба сэргээн босгоход хамгийн багадаа таван жил шаардлагатай гэнэ. 

Гал түймрээр хохирол амсаад буй холливуудын алдартнууд Калифорнид туслах аян зохион байгуулж эхэлжээ. "Оскар"-ын шагналт жүжигчин Сандра Буллок энэ долоо хоногийн эхээр Калифорни мужийн зоо паркийн амьтдад зориулсан 100 мянган ам.доллар хандивласан бол дуучин Лейди Гага амь насаа эрсдэлд оруулж буй гал сөнөөгчдөд ахуйн тусламж үзүүлсэн байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр гамшгийн бүсэд айлчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон талаар Цагаан ордноос мэдээлэв. 

 

Эх сурвалж: www.shuud.mn  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597242
0 эможи

keyboard_arrow_up