COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал Шанхай хотоос эхэлжээ

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев БНХАУ-д хийх албан ёсны айлчлалаа Шанхай хотоос эхэлжээ. Түүний айлчлал энэ сарын 5-7-ны хооронд үргэлжилнэ гэж ОХУ-ын Засгийн газраас мэдээллээ.

Arslan.mn

Айлчлалын хүрээнд Д.Медведев Шанхай хотод БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, тус улсад болж буй олон улсын импортын бараа бүтээгдэхүүний анхны үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов.  Энэ жил Хятад улс нээлттэй бодлого баримталж эхэлсний 40 жилийн ой тохиож буй бөгөөд хүн төрөлхтний хамтын ирээдүйг бүтээхийн төлөө олон улсын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж байгаагаа Си Зиньпин үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ тэмдэглэжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Эх сурвалж: gettyimages.fi
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596957
0 эможи

keyboard_arrow_up