COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Юань огцом суларч, ам.доллар чангарлаа

2018 оны 11 сарын 02

Валютуудын ханшийн өөрч­лөлтөөс үүдэн ам.долларын ханш энэ оны үнэмлэхүй түвшинд чан­гарлаа.

АНУ-­ын валютыг ижил зин­дааны зургаан гол валюттай харьцуулсан хэмжүүр буюу долларын индекс мягмар гарагт 0.4 хувь өсөж, 97.001-­д хүрсэн нь 2017 оны зургадугаар сараас хойш тохиолдоогүй өсөлт байв.

Харин ам.доллартай харьцуулсан юанийн ханш сүүлийн 10 жилийн үнэмлэхүй түвшинд унасан бол иений ханш 0.7 хувиар сулрав. Бусад валютын ханш суларсан нь Евро бүс, Италийн эдийн засгийн статистик муу гарсан гэх мэт долларт үл хамаарах шалтгаантайг шинжээч нар тайлбарлаж байна.

General Electric ноогдол ашгаа багасгасан тухай мэдээллийг үл харгалзан АНУ-ын үнэт цаасны индекс сэргэж, ам.долларын ханш чангарсан юм.

Мөн АНУ-­ын голлох үнэт цаасны бенчмарк S&P 500 индекс 1.6 хувиар өслөө. Технологийн аваргуудад төвлөрдөг, аравду­гаар сард ихэнхдээ тааруу үзүүлэлттэй байсан NASDAQ мөн 1.6 хувиар дээшиллээ. Гуравдугаар улиралд евро бүс даяар эдийн засгийн өсөлт саарсан тул Европын үнэт цаасны үнэ буурав.

Евробүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 7­9 дүгээр сард дөнгөж 0.2 хувь дээшилсэн нь шинжээчдийн тооцооноос доогуур байгаа юм.

Германы DAX, Францын САС 40 индекс арилжааны эхэнд унасан ч эцэст нь 0.4 болон 0.2 хувиар тус тус сэргэжээ. Пан­-Европын бенчмарк Stoxx Europe 600 мягмар гарагийн арилжаагаар бараг өөрчлөгдсөнгүй.

Түүнчлэн Лондонд ВР-­гийн гуравдугаар улирлын тайлан шинжээчдийн тооцооноос өөдрөг гарсантай уялдан FТSE 100 индекс 0.1 хувиар дээшилсэн юм. Гуравдугаар улирлын орлого жилийн өмнөх үеэс бараг хоёр дахин өссөнийг эрчим хүчний компаниуд мэдэгдлээ.

БНХАУ-­ын дарга Ши Жинь­пинтэй 12 дугаар сард хийхээр товлосон яриа хэлэлцээ амжилтгүй болох аваас импортод нь нэмж тариф тогтоохоор АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэний улмаас Хятадын үнэт цаасны үзүүлэлт мягмар гарагийн арилжааны эхээр сул байлаа.

Харин ноён Трамп Хятадтай “агуу тохиролцоо байгуулж чадна” хэмээн найдаж буйгаа Fox News­-д тайлбарламагц байдал сайжрав.

БНХАУ-­ын үнэт цаасны зохицуулах байгууллага хувьцаагаа эргүүлэн худалдаж авах, даатгалын компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжихээ мэдэгдмэгц Шанхай, Шэньжэний биржид бүртгэлтэй гол компаниудын СSI 300 индекс 1.7 хувиар өссөн юм.

Хятадын чип үйлдвэрлэгч Fujian Jinhua-­д чухал эд анги экспортлохыг АНУ-­ын Засгийн газар хоригломогц Өмнөд Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ өсөв. SK Нynix­-ынх 5.1, Sam­sung Electronics­-ынх 3.8 хувиар дээшилж, KОSPI composite индексийг нэг хувиар өөд татлаа.

Засгийн газрын өрийн зах зээлд АНУ-­ын Сангийн яамны 10 жилийн хугацаат үнэт цаасны өгөөж 0.04 хувь өсөж, 3.12 хувьтай болов. Энэхүү үнэт цаасны өгөөж 10 дугаар сарын эхээр 3.23 хувьтай байсантай харьцуулахад бага ч гэлээ хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал хүнд үед гурван хувь гэдэг нь сайн үзүүлэлт.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа нь эрчим хүчний хэрэглээ буурахад хүргэнэ гэх айдас үүссэнээс газрын тосны олон улсын бенчмарк Brent 1.9 хувь суларлаа. Түүнчлэн хөрөнгө оруулагч нар баталгаатай актив сонирхох болсон тул аравдугаар сард үнэ нь өссөн алт 0.5 хувиар хямдарч, унц нь 1,222 ам.доллар болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596831
0 эможи

keyboard_arrow_up