COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Facebook“ хуурамч мэдээлэл нийтэлсэн 810 хаягийг хаажээ

2018 оны 10 сарын 12

Arslan.mn

“Facebook” компани хуурамч мэдээлэл нийтэлсэн 810 хаяг, пейж хуудсыг хааснаа мэдэгдлээ. Хуурамч хаягуудын дийлэнх нь АНУ-д харьяалагдаж байна. 
Тодруулбал, АНУ-ын зарим жүжигчид мөнгөний төлөө хуурамч пейж хуудас нээж улс төрийн мэдээлэл нийтэлж байсныг илрүүлсэн байна. Эдгээр хуурамч хаягууд нь богино хугацаанд олон хүний хандалт аваад зогсохгүй нийтэлсэн хуурамч мэдээлэл нь олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж байсан байна. Хуурамч мэдээлэл нийтэлсэн хаягуудыг устгасан нь Facebook-ийг улс төрийн арга хэрэгсэл болгох оролдлогуудын эсрэг чиглэсэн ээлжит арга хэмжээ болж байгаа юм байна. Үүнээс өмнө Facebook компани АНУ-ын Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн өмнө 652 хуурамч хаяг, пэйж хуудсыг хааж байсан юм. Эдгээр хаягуудын зарим нь Иран болон ОХУ-д бүртгэлтэй, идэвхгүй, хуурамч хаягууд байсныг компани мэдээлж байсан. Үүгээр ч зогсохгүй, АНУ-ын сонгуульд нөлөөлөх оролдлого хийсэн гэдгийг онцолсон байдаг.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN                ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595919
1 эможи

keyboard_arrow_up