COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Кейни Уэст: Доналд Трамп яг л супермэн шиг санагдлаа

2018 оны 10 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордондоо реппер Кейни Уэстийг хүлээн авч, цаг үеийн асуудлаар ярилцжээ.

Тэд урьдчилсан байдлаар ордны зуйван танхимд уулзахдаа Африк гаралтай Америк иргэдийн ажил эрхлэлт болон Чикаго хотноо сүүлийн үед гарч буй зэвсэгт халдлагын талаар санал солилцох байсан ч Кейни ярилцах сэдвээ өөрчлөн Ерөнхийлөгч Трампыг багагүй сандаргажээ.

Кейни "АНУ, БНХАУ-ын дэгдээд буй худалдааны маргаанд бид хохирч байна" хэмээгээд ажил эрхлэлтийн талаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. 

Уг уулзалтын дараа танхимд цугларсан сэтгүүлчдэд Кейни "Трамп надад супермэн шиг мэдрэмж төрүүллээ." хэмээн ярьжээ.

Реппер эр Цагаан ордонд зочлохдоо Трампын сонгуулийн кампанит ажлын уриа "Хүчирхэг Америкийн төлөө" гэх бичигтэй улаан өнгийн малгай өмссөн байжээ.

Эх сурвалж: SHUUD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595901
0 эможи

keyboard_arrow_up