COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

В.Путин, Ши Жиньпин нар шарвин хайрч, хундага тулгажээ

2018 оны 9 сарын 12

Arslan.mn

ОХУ-ын Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтдаа шарвин хайрч зооглон, хундага өргөжээ.

В.Путин, Ши Жиньпин нар цэнхэр хормогч зүүн, хайруулын тавган дээр шингэн зуурмаг гоожуулан шарвин хайрч, түүнийгээ түрс, ногоогоор амтлан зооглож, дарсаар даруулж байгаа бичлэг олны анхаарлыг ихэд  татжээ. Энэ үеэр хоёр улсын төрийн  тэргүүнүүд хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд Ши Жиньпин “Нөхөрлөл улам хүчтэй болж байна” хэмээн  хэлжээ.  .

Arslan.mn
Ши Жиньпинтэй хамт ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шүэшянь, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жэчи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад явдлын яамны сайд Ван И, Хятад улсын Улс төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын хөгжил өөрчлөлтийн зөвлөлийн дарга Хэ Лифэн нар дагалдан явж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Washington Post
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594787
0 эможи

keyboard_arrow_up