7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
05 сарын 21, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Gucci-гийн шинэ сурталчилгаанд 88 настай жүжигчин Типпи Хедрен тоглолоо

админ
2018 оны 5 сарын 16

Загварын орднууд өндөр настай загвар өмсөгч, жүжигчдийг нүүр царайгаа болгох нь элбэг болсон

Өдгөө 88 настай Холливүүдийн жүжигчин Типпи Хедрен Gucci брэндийн гоёл чимэглэлийн сурталчилгаанд тоглолоо. Тэрээр жүжигчин болохоосоо өмнө алдартай загвар өмсөгч байсан бөгөөд 50 жилийн дараа загварын сурталчилгаанд тоглож байгаа нь энэ юм.

Тус зураг авалтын найруулагчаар Алессандро Микеле ажилласан ба Типпи Хедрен мэргэч, төлөгчийн дүрийг бүтээжээ. Типпи Хедрений хувьд Gucci-тэй хамтарч ажиллах нь тийм ч шинэлэг зүйл биш. Учир нь түүний ач охин, та бидний сайн мэдэх жүжигчин Дакота Жонсон Gucci Bloom сүрчигний нүүр царайгаар ажиллаж байсан юм.

Загварын орднууд өндөр настай загвар өмсөгч, жүжигчдийг нүүр царайгаа болгох нь элбэг болсон. Саяхан Элон Маскийн ээж, 70 настай Мэй Маск Louis Vuitton болон Supreme нарын хамтарсан цуглуулгын нүүр царайгаар тодорсон бол Calvin Klein брэнд дотуур хувцасны сурталчилгаандаа 73 настай Лорен Хаттоныг тоглуулж байсан билээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57347
0 эможи

keyboard_arrow_up