COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трамп өмнөд солонгосын ерөнхийлөгчийг цагаан ордонд хүлээн авч уулзана

2018 оны 5 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг энэ сарын 22-нд Цагаан ордонд хүлээн авч уулзана. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Энэхүү уулзалт нь хоёр улсын бат бөх, найрсаг харилцааг онцлон тэмдэглэх зорилготой юм. Түүнчлэн уулзалтын үеэр талууд Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцэнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.

Одоогоор АНУ болон Умард Солонгосын эрх баригчид хоёр улсын удирдагчдын уулзалтын талаархи нарийн ширийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өмнөд болон Умард Солонгосын удирдагчдын уулзалт хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд энэ сарын 27-нд болсон билээ.   

 

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
56941
2 эможи

Зочин
2018-05-07 09:27
АНУ өмнөт Со-гийн цэргийн баазаа алдах вий гээд л, хойт Со-д дарамт шахалтаа үзүүлэх үгээ нэгтгэх гээд л байна уу даа.
keyboard_arrow_up