COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: Татварын буцаан олголтын үйл явц илүү энгийн, хялбар болно

2018 оны 4 сарын 17

Дональд Трамп АНУ-ын эдийн засгийн хүчирхэг байдал, татварын шинэчлэлийн талаар Флоридад хийсэн мэдэгдэлдээ онцоллоо.

Arslan.mn

АНУ-ын бизнес эрхлэгчид улсдаа эргэн төвлөрч, компаниудад тавих шаардлага, зохицуулалтууд цөөрч байгаа учраас эдийн засгийн өсөлт цаашид эрчимжинэ гэж тэрбээр үзэж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй татварын шинэчлэлийн нөлөөгөөр татварын буцаан олголтоо авах үйл явц илүү энгийн, хялбар болно гэж Дональд Трамп мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Татварын буцаан олголт маш их зардал чирэгдэл болдог талаар би олон хүнээс сонсож байсан. Гэхдээ энэ бол татварын буцаан олголтоо авахад урт дараалал үүсгэж, чирэгдэл учруулах сүүлийн тохиолдол гэдгийг санах хэрэгтэй. Зарим компаниуд татварын буцаан олголттой холбоотойгоор маш их мөнгө зарлагаддаг. Үүндээ ч сэтгэл хангалуун бус байдаг. Тэгвэл ирэх жилээс энэ үйл явц илүү энгийн, хялбар болж, хувь хэмжээ нь ч нэмэгдэнэ гэдгийг энд хэлмээр байна" гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56163
0 эможи
keyboard_arrow_up