COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ши Жиньпин, Ан Сан Су Чи нар хоёр талын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ

2017 оны 12 сарын 03

Arslan.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Мьямарын удирдагч Ан Сан Су Чи-г хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцсон тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
 Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудтай холбоотой асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд буй энэ үед тэд уулзлаа.

Нобелийн Энх тайвны шагналт хатагтай Ан Сан Су Чи нь Хятадын Коммунист намын зохион байгуулж буй “Дэлхийн улс төрийн намуудын бага хурал”-д оролцохоор Бээжин хотод хүрэлцэн очоод байгаа юм. Уг бага хурал нь 11 дүгээр сарын 30-нд эхэлсэн бөгөөд маргааш буюу 12 дугаар сарын 3-нд өндөрлөнө.

Өчигдрийн уулзалтын үеэр Ши Жиньпин “хоёр улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлыг идэвхтэй судалж, ажил хэрэг болгох”-ыг Ан Сан Су Чигээс хүссэн байна. Хятад-Мьянмарын эдийн засгийн коридор байгуулах төсөл нь Ази ба Европыг холбосон эдийн засгийн томоохон бүс байгуулах зорилго бүхий, Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилгын нэг хэсэг аж.

Уг уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид рохинжачуудтай холбоотой асуудлыг хөндсөн эсэхийг “Шиньхуа” агентлаг мэдээлсэнгүй. Гэхдээ Хятадын албаны хүмүүс өмнө нь мэдэгдэл хийхдээ “Бид Мьянмарын Засгийн газрын байр суурийг хүндэтгэж байна” гээд, асуудлыг шийдвэрлэхэд туслах хүсэлтэй буйгаа илэрхийлж байв.

Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Мьянмарын Ракхайн мужид есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Эдгээр цагдааг рохинжа босогчид хөнөөсөн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Үүний улмаас 600 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвээд байна.

НҮБ болон АНУ тэргүүтэй улс Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхний явуулсан цэргийн ажиллагааг “үндэстний цөөнхийн цэвэрлэгээ” гэж үзэж буй бол Мьянмарын Засгийн газар үүнийг эрс няцааж, "Аюулаас хамгаалах хүчнийхэн босогчидтой тэмцэх ажиллагаа явуулсан" гэж мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50586
0 эможи
keyboard_arrow_up